Ochir Undraa Holding

Уул уурхайн үйлчилгээ

Бид уул уурхай, дэд бүтцийн салбарт өрөмдлөг, тэсэлгээний иж бүрэн үйлчилгээг үзүүлдэг.

Бид юу хийдэг вэ?

Бид Монгол Улсын уул уурхай, дэд бүтцийн салбарт зориулсан импортыг орлох үйлдвэрлэлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэдэг. Түүхий эд нийлүүлэлт, үйлдвэрлэл болон тэсэлгээ өрөмдлөгийн цогц үйлчилгээ хүртэлх бүх үе шатыг аюулгүй, өндөр нарийвчлалтайгаар нэг цогц шийдлээр хэрэгжүүлдэг.

Ингэснээр нийлүүлэлтийн найдвартай байдал, чанарын тогтвортой байдал, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангадаг.

2006 оноос хойш бид Монголын уул уурхайн бүсүүдэд 8 автоматжуулсан тэсрэх бодисын үйлдвэр байгуулж, олон улсын технологийг нутагшуулан үндэсний үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлсээр ирлээ.

Үйл ажиллагааны байршлууд

  • Төвийн бүсийн агуулах, үйлдвэрлэлийн төслүүд - Улаанбаатар хот, Налайх дүүрэг
  • Таван толгой болон Ухаа худгийн уурхайн төсөл - Өмнөговь аймаг, Цогтцэций сум
  • Нарийн сухайтын уурхай төслүүд - Өмнөговь аймаг, Гурвантэс сум
  • Монголросцветмет уурхайн төслүүд - Хэнтий аймаг, Бор-Өндөр сум
  • Хөшөөтийн уурхайн төсөл - Ховд аймаг, Цэцэг сум

Компаниуд

МЕРА ХХК нь уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, түүхий эд үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. 300 гаруй ажилтантай манай хамт олон Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК, Саусгоби Сэндс ХХК, МАК, Оюу Толгой ХХК зэрэг үндэсний болон олон улсын тэргүүлэгч компаниудтай хамтран Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газруудад томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Компани руу очих

МЕРА Сервис ХХК нь өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ үзүүлдэг, 200 гаруй ажилтантай үндэсний инженерингийн компани юм. Бид дэлхийд тэргүүлэгч Epiroc брэндийн өрмийн техникээр тоноглогдсон усан систем, камерын хяналтын систем, цооногийн гүн болон чулуулгийн хатуулгийг нарийвчлалтай хэмжих дэвшилтэт технологид тулгуурлан харилцагчийн хэрэгцээнд нийцсэн аюулгүй, өндөр бүтээмжтэй үйлчилгээг үзүүлдэг.

Компани руу очих

Бласттек ХХК нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэрлэл, өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээ үзүүлдэг компани юм. Бид тэсрэх бодисын үйлдвэрлэлээс эхлээд импорт, худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, тэсэлгээний ажил, цооног түгжих материалын үйлдвэрлэл хүртэлх бүх үйл явцыг нэг дор хэрэгжүүлж, уул уурхайн салбарт аюулгүй, найдвартай, иж бүрэн шийдлийг хүргэдэг.

Компани руу очих

Эколожикал Текноложи ХХК нь уул уурхай, дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарт кемп менежмент, катерингийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Бид хоол үйлдвэрлэл, ажилчдын байр, угаалгын үйлчилгээ, цэвэр усны хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг цогц шийдлээр дамжуулан алслагдсан бүсэд ажиллаж буй байгууллагуудын тав тух, эрүүл ахуй, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг найдвартай ханган ажилладаг.

Компани руу очих

Бусад салбарууд

Инженеринг

Аж үйлдвэрийн бүтээмж, аюулгүй ажиллагаа, технологийн үр ашгийг дээшлүүлэх инженерингийн цогц шийдлийг хүргэнэ.

Дэлгэрэнгүй

Санхүүгийн үйлчилгээ

Хөрөнгө оруулалт, санхүүжилт, даатгалын шийдлээр бизнесийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжинэ.

Дэлгэрэнгүй

Импорт ба Ложистик

Тээвэр, агуулах, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай шийдлээр бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг дэмждэг.

Дэлгэрэнгүй