
Уул уурхайн үйлчилгээ
Монголын уул уурхайн салбарын инженерингийн цогц үйлчилгээг үзүүлж, аюулгүй ажиллагаа, бүтээмж, тасралтгүй үйл ажиллагааг дэмжинэ.
Дэлгэрэнгүй

Очир Ундраа Групп худалдааны компаниас эхлэлтэй. Тиймээс бидний хувьд ханган нийлүүлэлт, ложистик хоёр нэг цогц тогтолцоо юм.


Очир Ундраа Групп нь анх худалдааны бизнесээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өдгөө импорт, нийлүүлэлт, ложистик цогц үйлчилгээг харилцагчдадаа санал болгож байна.
Бид үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн зориулалттай аммонийн нитрат, химийн бодис, түүхий эд, сэлбэг хэрэгслийг дэлхийн зах зээлээс нийлүүлж, Монголын бүх бүс нутагт найдвартай хүргэдэг. Аюултай ачаа, химийн бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий ложистикийн сүлжээгээрээ нийлүүлэлтийн бүх үе шатыг бүрэн удирддаг.
Агаар, далай, төмөр зам, авто тээврийн олон улсын тээвэрлэлтээс эхлээд гаалийн бүрдүүлэлт, агуулах, дотоодын түгээлт хүртэл бид нийлүүлэлтийн сүлжээг тасралтгүй ажиллуулах цогц шийдлийг санал болгодог.
Дотоодын уул уурхайн бүсүүд болон олон улсын нийлүүлэлтийн сүлжээг холбосон ложистикийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн ажилладаг.
Очир Ундраа ХХК нь АНУ, ОХУ, БНХАУ зэрэг улсаас үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай аммонийн нитрат, химийн бодис, сэлбэг хэрэгсэл, түүхий эдийн импорт, нийлүүлэлтийг 25 гаруй жилийн турш найдвартай гүйцэтгэж байна. Эймид Ложистикс, Огоот зэрэг салбар компаниудтай хамтран нийлүүлэлтийн сүлжээний бүх үе шатыг нэгдсэн байдлаар удирдан зохион байгуулдаг. Мөн бид пиротехникийн хэрэгслийг Монгол Улсад анхлан импортолж, 2006 оноос хойш Үндэсний их баяр наадам болон шинэ жилийн ёслолын салют буудлагын цогц үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.
Компани руу очихЭймид Ложистикс ХХК нь олон улсын тээвэр зуучлал, гаалийн бүрдүүлэлт, экспорт, импорт болон транзит тээврийн чиглэлээр 10 гаруй жилийн туршлагатай ложистикийн компани юм. Бид агаар, далай, төмөр зам, авто тээврийн сүлжээг ашиглан харилцагчдын хэрэгцээнд нийцсэн найдвартай, үр ашигтай ложистикийн шийдлийг санал болгож, нийлүүлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулдаг.
Компани руу очихОгоот ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд химийн бодис, уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эд тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ложистикийн компани юм. Бид тусгай зориулалтын, бүрэн тоноглогдсон тээврийн хэрэгслээр аюултай ачааг аюулгүй, найдвартай тээвэрлэж, уул уурхай болон үйлдвэрлэлийн салбарын харилцагчдад мэргэжлийн ложистикийн үйлчилгээг үзүүлдэг.
Компани руу очихАзот ХХК нь олон улсын чанар, стандартын шаардлага хангасан үйлдвэрлэгчдээс үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн зориулалттай аммонийн нитрат, үйлдвэрлэлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, уул уурхайн машин, техник, тоног төхөөрөмжийг импортлон Монголын зах зээлд нийлүүлдэг ханган нийлүүлэлтийн компани юм.


Монголын уул уурхайн салбарын инженерингийн цогц үйлчилгээг үзүүлж, аюулгүй ажиллагаа, бүтээмж, тасралтгүй үйл ажиллагааг дэмжинэ.
Дэлгэрэнгүй
Хөрөнгө оруулалт, санхүүжилт, даатгалын шийдлээр бизнесийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжинэ.
Дэлгэрэнгүй
Тээвэр, агуулах, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай шийдлээр бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг дэмждэг.
Дэлгэрэнгүй