
Уул уурхайн үйлчилгээ
Монголын уул уурхайн салбарын инженерингийн цогц үйлчилгээг үзүүлж, аюулгүй ажиллагаа, бүтээмж, тасралтгүй үйл ажиллагааг дэмжинэ.
Дэлгэрэнгүй

Бид уул уурхайн тоног төхөөрөмж, барилга дэд бүтэц, мэдээллийн технологи, R&D чиглэлээр инженерингийн цогц шийдлийг санал болгодог.


Инженеринг гэдэг нь бидний хувьд үйлдвэрлэл, технологи, бүтээн байгуулалтын хамгийн төвөгтэй асуудлыг бодит шийдэл болгон хэрэгжүүлэх чадвар юм.
Бид уул уурхайн зориулалтын техник, тоног төхөөрөмжийн зураг төсөл, үйлдвэрлэл, угсралт, үйлдвэрийн барилга байгууламжийн бүтээн байгуулалт, мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамж, системийн интеграцчлал, судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр цогц инженерингийн үйлчилгээг үзүүлдэг.
Салбар бүр өөр өөр чиглэлтэй ч бүгд нэг зорилготой. Монгол инженерүүдийн мэдлэг, ур чадварыг бодит үйлдвэрлэлд шингээж, улсынхаа аж үйлдвэрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх билээ.
МЕРА Иновэйшн ХХК нь уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн технологи, инженерингийн шинэ шийдэл, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлдэг судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн инженерингийн компани юм. Бид захиалагчийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн бодит сорилтод тулгуурлан шинэ технологийг судалж, боловсруулан, Монгол инженерүүдийн мэдлэг, ур чадварыг практикт нэвтрүүлэх замаар үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Компани руу очихМЕРА Инженеринг ХХК нь уул уурхайн инженерчлэл, үйлдвэрийн барилга байгууламж, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид уул уурхайн зориулалттай техник, тоног төхөөрөмжийн инженерингийн шийдлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Монголын баруун бүсийн уурхайнуудад үйлдвэрлэлийн тэсрэх бодисын үйлдвэрлэл, өрөмдлөг, тэсэлгээний цогц үйлчилгээг үзүүлдэг.
Компани руу очихБүтээгч ХХК нь 2005 оноос хойш иргэний болон үйлдвэрийн барилга угсралт, инженерингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид барилгын зураг төсөл, угсралт, инженерингийн цогц үйлчилгээг чанар, аюулгүй ажиллагааны стандартын дагуу хэрэгжүүлж, Улаанбаатар хот болон орон нутагт захиалагчдын хэрэгцээнд нийцсэн бүтээн байгуулалтын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Компани руу очихИнтелликом ХХК нь мэдээллийн технологи, харилцаа холбооны дэд бүтэц, системийн интеграцчлалын чиглэлээр цогц шийдэл үзүүлдэг компани юм. Бид дотоод, гадаад сүлжээний шийдэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, программ хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт болон IT-ийн зөвлөх үйлчилгээг харилцагчийн хэрэгцээнд нийцүүлэн хэрэгжүүлдэг.
Компани руу очих

Монголын уул уурхайн салбарын инженерингийн цогц үйлчилгээг үзүүлж, аюулгүй ажиллагаа, бүтээмж, тасралтгүй үйл ажиллагааг дэмжинэ.
Дэлгэрэнгүй
Хөрөнгө оруулалт, санхүүжилт, даатгалын шийдлээр бизнесийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжинэ.
Дэлгэрэнгүй
Тээвэр, агуулах, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай шийдлээр бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг дэмждэг.
Дэлгэрэнгүй