Ochir Undraa Holding

Засаглал

Бид компанийн сайн засаглалыг санхүүгийн сахилга бат, хөрөнгө оруулагчдын итгэл, тогтвортой өсөлтийн үндэс гэж үздэг.

Тогтвортой өсөлтийн үндэс

Урт хугацааны амжилт нь ил тод, хариуцлагатай, сахилга баттай удирдлагын тогтолцооноос эхэлдэг гэдэгт бид итгэдэг. Бидний гаргаж буй шийдвэр бүр бизнесийн тогтвортой өсөлт, ёс зүй, хариуцлага, итгэлцлийг эрхэмлэсэн зарчимд тулгуурладаг.

Хувийн өмчит группийн хувьд Очир Ундраа Группийн удирдлагын тогтолцоо нь төвлөрсөн өмчлөл болон хуваарилагдсан хариуцлагын хосолсон бүтэцтэй. Стратеги тодорхойлох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах, эрсдэлийг удирдах, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг албан ёсны хороодоор дамжуулан зохион байгуулж, группийн хэмжээнд нэгдсэн бодлого, хяналт, хариуцлагыг ханган ажилладаг.

Компанийн засаглалын бүтэц

Очир Ундраа Групп нь хувийн өмчит групп компани бөгөөд хувьцаа эзэмшигч нь группийн урт хугацааны хөгжлийн чиглэл, өмчлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Хувьцаа эзэмшигчийн түвшний Стратеги, хөрөнгө оруулалтын хороо, Эрсдэлийн удирдлагын хороо, Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо гэсэн 3 хороо ажилладаг. Эдгээр хороо нь өөрийн эрх мэдлийн хүрээнд стратегийн асуудлыг хэлэлцэх, зөвлөмж гаргах, шийдвэрийг хянах, шаардлагатай асуудлыг батлах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Холдингийн гүйцэтгэх удирдлага нь батлагдсан стратегийг хэрэгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, охин болон хараат компаниудын үйл ажиллагаанд хяналт, уялдаа холбоог хангах үүрэгтэй.

Санхүүгийн үйлчилгээний салбарын компаниуд нь Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны журмын дагуу Төлөөлөн удирдах зөвлөл болон ТУЗ-ийн дэргэдэх хороодтой ба зохицуулалттай тайлагналын тогтолцоогоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Эрсдэлийг зөв удирдах нь тодорхойгүй байдлаас зайлсхийх бус, түүнийг зөв үнэлж, боломж болгон ашиглах чадвар юм.

Очир Ундраа Групп нь эрсдэлийн удирдлагыг группийн бүх түвшинд хэрэгжүүлж, нэгдсэн бодлого, стандарт, хариуцлагын тогтолцоонд тулгуурлан тогтвортой өсөлтийг дэмжин ажилладаг. Энэхүү хандлага нь зах зээлийн өөрчлөлтөд уян хатан хариу үйлдэл үзүүлж, харилцагч, түншүүдийн итгэлийг бэхжүүлэх үндэс болдог.

П.Энхбаяр, Эрсдэлийн удирдлагын хорооны дарга

Удирдлагын
хороо

Группийн стратеги, эрсдэл, хүний нөөцийн бодлогын чиглэлээр хувьцаа эзэмшигчийн түвшний дараах хороод ажилладаг.

Нэр дэвшүүлэх, цалин урамшууллын хороо

Гишүүн

Гишүүн

Бидний баримтлах зарчим

01

Үлгэрлэн манлайлах

Бид зөв хандлага, хариуцлагатай шийдвэр, үр дүнд чиглэсэн манлайллыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг.

02

Ажилдаа эзэн байх

Бид хариуцсан ажил, гаргасан шийдвэр, хүрсэн үр дүндээ эзэн байж, хэлсэндээ хүрдэг соёлыг бэхжүүлэн ажилладаг.

03

Хамтын хүчээр үнэ цэн бүтээх

Бид ажилтан, харилцагч, ханган нийлүүлэгч, хамтрагч байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай итгэлцэл, хүндлэлд суурилсан урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлдэг.

04

Шинэ санаа, сайжруулалтыг дэмжих

Бид үйл ажиллагааны үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх шинэ санаа, технологи, бүтээлч шийдлийг дэмжиж, хэрэгжүүлдэг.

05

Мэргэжлийн гүйцэтгэлийг эрхэмлэх

Бид салбар бүрийн онцлогт нийцсэн мэдээлэл, мэдлэг, ур чадвар, сахилга батад тулгуурлан чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг хүргэдэг.

06

Ёс зүй, хууль нийцлийг чанд мөрдөх

Бид хууль тогтоомж, дотоод дүрэм журам, бизнесийн ёс зүйн зарчмыг мөрдөж, шударга, ил тод, нээлттэй үйл ажиллагааг эрхэмлэдэг.

Бодлогын баримт бичгүүд

Бусад хуудсууд