Манлайлал

Урт хугацааны алсын харааг өдөр тутмын бодит ажил болгодог хүмүүстэй танилцана уу.

Удирдлагын баг

Очир Ундраа Группийг салбар бүрдээ хүлээн зөвшөөрөгдсөн, олон жилийн туршлага, мэргэжлийн ур чадвар, стратегийн сэтгэлгээ, манлайлах чадавхыг хослуулсан удирдлагын баг тэргүүлж байна.

Бид эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйл, бизнесийн зарчимдаа тулгуурлан урт хугацааны хөгжлийн бодлогоо тодорхойлж, тогтвортой хөгжил, сайн засаглал, нийгмийн хариуцлага, хүний эрх, ёс зүйг эрхэмлэсэн байгууллагын соёл, хариуцлагатай удирдлагын тогтолцоог төлөвшүүлдэг.

Ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан шийдвэр гаргалт, үр ашигтай гүйцэтгэлээр группийн тогтвортой өсөлт, өрсөлдөх чадварыг бэхжүүлж, харилцагч, хамтрагч, ажилтнуудынхаа итгэлийг хэмжигдэхүйц үр дүнгээр бататгаж, урт хугацааны хамтын үнэ цэнийг бүтээж байна.

БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ

Өөрчлөлтийг түүчээлэгчид наашаа!

Өөрийн ур чадвар, хүсэл тэмүүлэлд нийцэх ажлын байрыг Очир Ундраа Группээс олоорой. Таны карьерын замнал ч гэсэн бидний бизнесийн түүх шиг дахин давтагдашгүй байх ёстой.

Нээлттэй ажлын байр