Ochir Undraa Holding

БАХАРХАЛТАЙ МЭДЭЭ

12 минут

Үндэсний их баяр наадмын босгон дээр МЕРА Группийн үүсгэн байгуулагч Тардайн Гантөмөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнагдлаа.

 

Тэрээр Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхайн үйлдвэрлэлийн тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангахад чухал үүрэгтэй 28 нэр төрлийн тэсрэх бодис, 354 нэр төрлийн тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн түүхий эд, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийг химийн 8 үйлдвэр, мөн тэсэлгээний хэрэгсэл болон машин, тоног төхөөрөмжийн угсралтын үйлдвэрүүддээ дотооддоо үйлдвэрлэн, импортыг үе шаттайгаар багасгасаар ирсэн билээ.

 

Энэхүү бүтээн байгуулалтууд нь Монгол Улсын эдийн засгийн дархлаа, бие даасан байдал, үндэсний өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, хараат байдлыг бууруулах чухал алхам болсон юм.

 

Ялангуяа цар тахал, геополитикийн хурцадмал байдал болон эдийн засаг, нийлүүлэлтийн сүлжээ доголдсон хүнд үед дотоодын үйлдвэрлэлээрээ уул уурхайн салбарын тасралтгүй ажиллагааг найдвартай хангаж чадсан нь энэхүү төрийн дээд шагналын үнэлгээний нэгэн чухал үндэс болжээ.

 

МЕРА Группийн хамт олон үүсгэн байгуулагч Тардайн Гантөмөр танд энэхүү эрхэм хүндтэй шагнал хүртсэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, улам их амжилт бүтээл, шинэ хөгжил дэвшлийн өндөрлөгийг хүсэн ерөөе!

Үндэсний үйлдвэрлэл улам хөгжиж, Монгол Улсын хөгжил цэцэглэн дэвжих болтугай!

 

Хамааралтай мэдээ