ТЕХНИКИЙН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА — ХУГАЦААНААС ӨМНӨХ ГҮЙЦЭТГЭЛ

12 минут

“Мера сервис” ХХК нь “Хүрэн толгой коал майнинг” ХХК-тай байгуулсан өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2026 онд төлөвлөсөн ажлаа 10 дугаар сарын 28-нд, гэрээт хугацаанаас өмнө бүрэн дуусгалаа.
Өрмийн машинуудын бэлэн байдлыг 75 хувиар төлөвлөсөн бол бодит гүйцэтгэлээр 92 хувьд хүргэж, төлөвлөсөн түвшнээс 17 нэгж хувиар давуулан ажиллалаа.
Уулын ажлын эрчимжилттэй уялдуулан техник, хүн хүчний зохион байгуулалтыг оновчилж, өрмийн машинуудын найдвартай, тогтвортой ажиллагааг хангасан нь энэхүү үр дүнд хүрэх үндэс боллоо.
Энэ бол мэргэшсэн багийн ур чадвар, техникийн найдвартай ажиллагаа, оновчтой зохион байгуулалт, талуудын үр дүнтэй хамтын ажиллагааны бодит үр дүн юм.
Хамтран ажилласан “Хүрэн толгой коал майнинг” ХХК болон төслийн нийт баг хамт олонд талархал илэрхийлье.
ГҮЙЦЭТГЭЛИЙГ АХИУЛЖ, БОЛОМЖИЙГ ТЭЛНЭ.

Хамааралтай мэдээ