OCHUN Finance-ийн 40 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ны захиалга 100% биеллээ.2026.10.2112 минут OCHUN Finance-ийн олон нийтэд санал болгосон 40 тэрбум төгрөгийн “OCHUN Актив” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны захиалга 100% биелж, анхдагч арилжааны нээлтийг цан цохих ёслолоор тэмдэглэлээ.40 тэрбум төгрөгийн ХБҮЦ-ийн захиалга бүрэн биелсэн нь хөрөнгө оруулагчдын зүгээс OCHUN Finance-ийн тогтвортой өсөлт, санхүүгийн үзүүлэлт болон суурь хөрөнгийн багцад итгэл хүлээлгэсний илэрхийлэл болж байна.Цан цохих ёслолд “Очир Ундраа” групп болон OCHUN Finance-ийн удирдлагууд, андеррайтерууд, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөл оролцож, компанийн хөрөнгийн зах зээл дэх дараагийн алхмын эхлэлийг хамтдаа тэмдэглэлээ. “OCHUN Актив” ХБҮЦ-ийг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн хүрээнд олон нийтэд санал болгосон бөгөөд үндсэн андеррайтераар “Таван Богд Капитал ҮЦК” ХХК, дэд андеррайтераар “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК, арилжааны биржээр “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК ажиллалаа.ХБҮЦ-ээр татан төвлөрүүлсэн 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг OCHUN Finance зээлийн багцын өсөлтийг санхүүжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд чиглүүлэхээр төлөвлөж байна.Хамааралтай мэдээNEWS2026.09.0916 жил. 3 сая метр. Нэг өрөм.NEWS2026.08.19Whistleblowing - Шүгэл үлээх